Monday, August 8, 2011

PokerStars-ийн FPP, VPP ын талаар

VIP Player Point
Жинхэнэ мөнгөөр энгийн ширээнд сууж тоглох эсвэл жинхэнэ мөнгөөр тэмцээнд орж тоглоход таны VPP нэмэгдэнэ. VPP-ээр таны BronzeStar,SilverStar,GoldStar,PlatinumStar,Supernova,SupernovaElite статус чинь илэрхийлэгднэ. Эдгээр статусыг та авч явахын тулд сар бүр зохих VPP-г олж байх ёстой бөгөөд олоогүй тохиолдолд хасагдана.
Эхний гурван статус болох BronzeStar, SilverStar, GoldStar тай хүн дараах давуу талуудыг эдлэнэ:
VIP дэлгүүрт орж үйлчлүүлэх
VIP stellar bonus буюу зохих оноо авсанаар бонус мөнгө дансандаа авна (http://www.pokerstars.com/vip/stellar/)
VIP гишүүдэд зориулсан тэмцээнүүдэд орох эрх

Харин Supernova болон SupernovaElite стастустай хүн эдгээрээс гадна өөр хоёр давуу талыг эдлэх ба:
Milestone cash credit - зохих оноог жилийн хугацаанд авсанаар түүнтэй тэнцэх мөнгийг дансандаа нэмүүлнэ
http://www.pokerstars.com/vip/milestone/

Мөн Supernova Elite статустай хүн жил бүр зохиогддог онлайн томоохон тэмцээн болох WSOOP-ийн Main Event-д орох эрх авдаг.

Хэрхэн VPP оноо цуглуулах вэ?
Та жинхэнэ мөнгөөр тоглодог ширээнд сууж тоглосоор оноо цуглуулна. rake $1 байвал 6 VPP оноо болох бөгөөд энийг тоглож буй хүмүүс тэнцүү хувааж олгогддог. rake гэдэг нь тоглолт бүрээс pokerstars-д төлж байгаа төлбөр гэх юм уу даа. Энэ нь дунджаар нийт pot-ний 5-10% байдаг санагдаж байна. Мөн тэмцээнд орсоноор таны VPP нэмэгдэнэ.

No comments:

Post a Comment